bookshelf

Манай номын сангаар зочилж буй танд баярлалаа. Энэ хэсэгт номын каталогоос таны сонгосон номын дэлгэрэнгүй тайлбар болон хэрэв татаж авах боломжтой бол PDF форматаар тухайн номыг тайлбарын доор байршуулсан болно. Харин татаж авах боломжгүй бол хаанаас олж авах боломжтой эсэхийг дурьдсан байгаа. Та тухайн номын нэр дээр дарж дэлгэрэнгүй тайлбартай танилцана уу!

Махны үйлдвэрт мөрдөх олон улсын стандартууд, импортлогч орнуудын шаардлагууд

posted Sep 5, 2018, 12:23 AM by Purevjav Tumendemberel   [ updated Sep 5, 2018, 1:36 AM ]

Мал төхөөрөх, мах ангилан савлах, боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан гарын авлага
, 122 нүүр, SECiM C2 төсөл, С.Энхбаяр, С.Лхагвасүрэн, Б.Очирбат, Д.Кадирбек, Ц.Цэцэгмаа, 2018 он, Улаанбаатар

Энэхүү гарын авлагыг Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллагын хэрэгжүүлж буй "Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх (SECiM C2)" төслөөс боловсруулж хэвлүүлэв. 

Гарын авлага нь мал төхөөрөх, мах ангилан савлах, мах боловсруулах үйлдвэрүүдэд мөрдөх олон улсын стандартууд, импортлогчдын шаардлагуудын талаар мэдлэг олгоход чиглэгдсэн болно. 

Энэхүү гарын авлагын гуравдугаар бүлэгт орсон "Олон улсын стандартууд, импортлогчдын шаардлагыг хэрхэн хангаж буйг үнэлэх хуудас"-ыг ашиглан бизнес эрхлэгчид, махны үйлдвэрүүд өөрийн үйл ажиллагааг үнэлэх боломжтой. 

Сүүний нэмүү өртгийн сүлжээний нөхцөл байдлын судалгаа

posted Aug 23, 2018, 3:05 AM by Purevjav Tumendemberel   [ updated Aug 23, 2018, 3:07 AM ]

Тус судалгааны ажлыг "Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх" төслийн хүрээнд гүйцэтгэв. Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол орны сүү үйлдвэрлэлийн гол бүс нутгийг хамруулан, сүүний салбарын нэмүү өртгийн сүлжээний өнөөгийн байдлыг тодорхойлсны үндсэн дээр сүлжээний нийт оролцогчид, сувгууд, тэдгээрийн харилцан хамаарлыг судалж тухайн салбарыг зах зээлд суурилсан шийдлийн дагуу хөгжүүлэх арга зам, боломж бололцоог тогтооход оршино. 


Өртгийн сүлжээг хөгжүүлэх замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгох

posted Aug 23, 2018, 2:46 AM by Purevjav Tumendemberel   [ updated Aug 23, 2018, 2:47 AM ]

Энэхүү хэвлэлийг Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй "Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: (бүрэлдэхүүн хэсэг 2) Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх" төслөөс хэвлэв. Энэ номын утга, агуулга нь зөвхөн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын үзэл бодлыг илэрхийлнэ. Европын Холбооны үзэл баримтлал тусгагдаагүй болохыг мэдэгдэж байна.

Meat value chain situation analysis

posted Jan 15, 2018, 11:05 PM by Purevjav Tumendemberel   [ updated Jan 15, 2018, 11:06 PM ]

Meat value chain situation analysis, Mongolian Meat Association, 47 pages, 2017

This study has been conducted under the "Support to Employment Creation in Mongolia (Component 2): Piloting quality private sector work in selected livestock and vegetable value chains". 

Монгол Улсын Махны Нэмүү Өртгийн Нөхцөл Байдлын Судалгаа

posted Jan 15, 2018, 10:43 PM by Purevjav Tumendemberel   [ updated Jan 15, 2018, 10:44 PM ]

Монгол Улсын махны нэмүү өртгийн нөхцөл байдлын судалгаа, судалгаа, Монгол Махны Холбоо, 54 хуудас, Улаанбаатар хот, 2017 он


Тус судалгааны ажлын зорилго нь "Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх" төслийн хүрээнд Монгол Улсын махны нэмүү өртгийн сүлжээний өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээл, сорилтууд, цаашид махны нэмүү өртгийг хөгжүүлэх боломж, гарцуудыг тодорхойлох явдал юм. 

Судалгааны ажлын хүрээнд мах үйлдвэрлэл, борлуулалт, хэрэглээ, үнэ ханшид эерэг сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг судлахаас гадна нэмүү өртгийг буй болгох, ажлын байр нэмэгдүүлэх талаар ажиллаж буй мах боловсруулах хоёр компанийн үйл ажиллагаанд шинжилгээ хийж, гарсан үр дүн, тохиолдож буй бэрхшээлийн талаар дүгнэлт хийсэн болно. 

Монгол Улсын Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, импорт: Үнэ цэнийн сүлжээтэй уялдах нь

posted Jan 15, 2018, 7:22 PM by Purevjav Tumendemberel   [ updated Jan 15, 2018, 8:18 PM ]

Монгол Улсын Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, импорт: Үнэ цэнийн сүлжээтэй уялдах нь,  техникийн баримт бичгийн цуврал, дугаар 1, Байгаль орчин, хөдөө аж ахуйн эдийн засгийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургууль, Улаанбаатар хот, 2018 он

Энэхүү техникийн баримт бичгийн цувралыг Европын Холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага, Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь (Бүрэлдэхүүн хэсэг 2 - SECiM C2): Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр бэлтгэв. Тус баримт бичиг нь зохиогчийн үзэл бодол бөгөөд дэмжлэг үзүүлэгч байгууллагын албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.  

Study on Mongolian vegetable sector and value chain situation

posted Jan 15, 2018, 6:43 PM by Purevjav Tumendemberel   [ updated Jan 15, 2018, 6:45 PM ]

Study on Mongolia vegetable sector and value chain situation, Mongolian Farmers' Association for Rural Development, value chain analysis, 53 pages, 2017



This technical document series has been prepared with support from the SECiM Project Component 2: "Piloting quality private sector work in selected livestock and vegetable value chains" project, funded by the European Union, the UN Food and Agriculture Organization (FAO), the UN Industrial Development Organization (UNIDO) and the Government of Mongolia. This document presents the views and opinions of the authors and does not necessarily represent views and opinions of the financing agencies. 

Монгол Улсын хүнсний ногооны салбар, нэмүү өртгийн сүлжээний нөхцөл байдлын судалгаа

posted Jan 15, 2018, 6:28 PM by Purevjav Tumendemberel   [ updated Jan 15, 2018, 6:30 PM ]

Монгол Улсын хүнсний ногооны салбар, нэмүү өртгийн сүлжээний нөхцөл байдлын судалгаа, судалгаа, МХШТФХ, 53 хуудас, Улаанбаатар хот, 2017 он

 

Энэхүү техникийн баримт бичгийн цувралыг Европын Холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага, Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь (Бүрэлдэхүүн хэсэг 2): Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Баримт бичиг нь зохиогчийн үзэл бодол бөгөөд дэмжлэг үзүүлэгч байгууллагын албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. 

Report of assessment on the current situation of standards concerning potato and vegetables in Mongolia

posted Jan 15, 2018, 6:09 PM by Purevjav Tumendemberel   [ updated Jan 15, 2018, 6:10 PM ]

Report of assessment on the current situation of standards concerning potato and vegetables in Mongolia, assessment, 17 pages, Itgel Tsend, Davaasuren Dashnyam, 2017


This series of technical papers was prepared with support from the project "Support to employment creation in Mongolia: Piloting quality private sector work in selected livestock and vegetable value chains project (SECiM C2)" which is implementing with European Union, The United Nations Food and Agriculture Organization, UNIDO and the Government of Mongolia. 

The document is a view of the author and does not necessarily represent the official position of the supporting organization. 

Монгол Улсын төмс, хүнсний ногооны стандартын өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ

posted Jan 15, 2018, 1:38 AM by Purevjav Tumendemberel   [ updated Jan 15, 2018, 5:14 PM ]

Монгол Улсын төмс, хүнсний ногооны стандартын өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ, судалгаа, 18 хуудас, Ц.Итгэл, Д.Даваасүрэн, Улаанбаатар хот, 2017 он


Энэхүү техникийн баримт бичгийн цувралыг Европын Холбоо, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, НҮБ-ын Үйлдвэр Хөгжлийн Байгууллага, Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь (Бүрэлдэхүүн хэсэг 2): Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

1-10 of 104