Тус судалгааны ажлыг "Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх" төслийн хүрээнд гүйцэтгэв. Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол орны сүү үйлдвэрлэлийн гол бүс нутгийг хамруулан, сүүний салбарын нэмүү өртгийн сүлжээний өнөөгийн байдлыг тодорхойлсны үндсэн дээр сүлжээний нийт оролцогчид, сувгууд, тэдгээрийн харилцан хамаарлыг судалж тухайн салбарыг зах зээлд суурилсан шийдлийн дагуу хөгжүүлэх арга зам, боломж бололцоог тогтооход оршино. |
bookshelf >