bookshelf‎ > ‎

Махны үйлдвэрт мөрдөх олон улсын стандартууд, импортлогч орнуудын шаардлагууд

posted Sep 5, 2018, 12:23 AM by Purevjav Tumendemberel   [ updated Sep 5, 2018, 1:36 AM ]
Мал төхөөрөх, мах ангилан савлах, боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан гарын авлага
, 122 нүүр, SECiM C2 төсөл, С.Энхбаяр, С.Лхагвасүрэн, Б.Очирбат, Д.Кадирбек, Ц.Цэцэгмаа, 2018 он, Улаанбаатар

Энэхүү гарын авлагыг Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллагын хэрэгжүүлж буй "Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх (SECiM C2)" төслөөс боловсруулж хэвлүүлэв. 

Гарын авлага нь мал төхөөрөх, мах ангилан савлах, мах боловсруулах үйлдвэрүүдэд мөрдөх олон улсын стандартууд, импортлогчдын шаардлагуудын талаар мэдлэг олгоход чиглэгдсэн болно. 

Энэхүү гарын авлагын гуравдугаар бүлэгт орсон "Олон улсын стандартууд, импортлогчдын шаардлагыг хэрхэн хангаж буйг үнэлэх хуудас"-ыг ашиглан бизнес эрхлэгчид, махны үйлдвэрүүд өөрийн үйл ажиллагааг үнэлэх боломжтой. 

Ĉ
Purevjav Tumendemberel,
Sep 5, 2018, 12:23 AM
Ĉ
Purevjav Tumendemberel,
Sep 5, 2018, 12:23 AM
Ĉ
Purevjav Tumendemberel,
Sep 5, 2018, 12:23 AM
Ċ
Purevjav Tumendemberel,
Sep 5, 2018, 12:23 AM