Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн ажилтны Ажил, мэргэжлийн лавлах, 64 нүүр, SECiM C2 төсөл, Б.Очирбат, И.Баттогтох, Л.Энхтуяа, Х.Сарантуяа, Н.Одгэрэл, С.Лхагвасүрэн, Н.Чимэгээ, 2018 он, Сэлэнгэ прэсс, Улаанбаатар хот Ажил мэргэжлийн лавлахыг ажил олгогчид нь ажлын байрны тодорхойлолт, компанийн дотоодод дагаж мөрдөх бусад бичиг баримт боловсруулахад; түр сургалтын байгууллага, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, түүнчлэн холбогдох их, дээд сургуулиуд нь сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, төгсөгчдийн үнэлгээ хийх, багш нарыг сургаж бэлтгэх, тэдний мэргэшлийг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагаандаа хэрэглэнэ.
Энэхүү лавлахыг Монголын Махны холбооноос үндэсний зөвлөх мэргэжилтэн, инженер, технологич, томоохон компаниудын өндөр мэргэжил, мэргэшилтэй ажилттануудыг оролцуулан боловсруулж ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-ын хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал ажа ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх нь (SECiM C2)" төслөөс санхүүжүүлж хэвлүүлэв. |
bookshelf >