bookshelf‎ > ‎

Хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын шилдэг сортууд

posted Jun 5, 2017, 11:33 PM by Purevjav Tumendemberel   [ updated Jun 5, 2017, 11:49 PM ]

Хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын шилдэг сортууд, ном, 105 хуудас, Ургамал Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Ц.Нарандэлгэр, Б.Ганбаатар, Дархан хот, 2013 он

Монгол орны экологийн янз бүрийн бүсүүдэд газар тариаланг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлж ирсэн 1950-иад оноос эхлэн ЭШ-ний байгууллагуудад хийгдсэн олон судалгааны ажлын үр дүнд төрөл бүрийн таримал ургамлын 200 гаруй сортыг шинээр бүтээж, нутагшуулсан байдаг. Эдгээрээс үр тарианы таримлын 98 сорт, төмсний 10 сорт, 20-оод нэр төрлийн хүнсний ногооны 31 сорт, жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамлын 39, тэжээл болон тос, техникийн ургамлын 20 гаруй сортуудыг судалж шалгаруулжээ.

 Газар Тариалангийн Шинжлэх Ухааны байгууллага үүсч хөгжсөний 65 жил, Ургамал Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн 50 жилийн ойд зориулан гаргасан энэхүү номонд Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицож биологи аж ахуйн ашигтай шинжээр шалгарсан улаан буудайн 11, үр тариа, тос, тэжээлийн ургамлын 21, төмсний 11, хүнсний ногооны 29, жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамлын 26, нийтдээ 42 төрлийн таримлын 100 шилдэг сортуудыг танилцуулсан байна.

 Сортуудын танилцуулгыг: Зусах зөөлөн буудай, Хүнс, тэжээлийн үр тариа, тосны ургамал, Тэжээлийн нэг ба олон наст ургамал, Төмс, Хүнсний ногоо, Жимс, жимсгэний ургамал, Чимэглэлийн ургамал гэсэн төрлүүдэд хуваажээ.

Эдгээрээс уг номыг танилцуулах зорилгоор 16 хуудас бүхий (хавтас, гарчиг, өмнөх үгийг оруулсан) pdf хуулбарыг та бүхэнд санал болгож байна.

Хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын шилдэг сортууд номын бүрэн эхтэй танилцахыг хүсвэл Ургамал Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнтэй холбогдоно уу. 

Ċ
Purevjav Tumendemberel,
Jun 5, 2017, 11:49 PM