Таримал
тариалах технологи зөвлөмж, гарын авлага, 246 хуудас, С.Нандинцэцэг,
Б.Баатарцол, Улаанбаатар хот, 2013 он Таримал тариалах технологи, зөвлөмж гарын авлагыг ХХААХҮЯ, ХААҮШУОНТ, УГТШУХ болон Японы олон улсын хамтын ажиллагааны JICA байгууллагын төслийн дэмжлэгтэйгээр 2013 онд хэвлэсэн байна. Уг гарын авлагад үр тариа, төмс хүнсний ногоо тариалах технологи, эрдэс бордоо, хөрс боловсруулах арга технологи зэргийг доорх бүлгүүдэд хуваан тариаланч, ногоочдод зориулан бүтээжээ.
Эдгээрээс уг гарын авлагыг танилцуулах зорилгоор 19 хуудас бүхий (хавтас, гарчиг, өмнөх үгийг оруулсан) pdf хуулбарыг та бүхэнд санал болгож байна. Таримал тариалах технологи зөвлөмж гарын авлагын бүрэн эхтэй танилцахыг хүсвэл Ургамал Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнтэй холбогдоно уу. |
bookshelf >