bookshelf‎ > ‎

Фермерийн аж ахуйн менежмент

posted Jun 6, 2017, 2:50 AM by Purevjav Tumendemberel   [ updated Jun 6, 2017, 2:51 AM ]
Фермерийн аж ахуйн менежмент, сурах бичиг, 536 хуудас, ХААИС – Эдийн Засаг, Бизнесийн Сургууль, Л.Наранхүү, Д.Кадирбек, З.Ядмаа, Д.Мягмарсүрэн, Н.Чинзориг, Ж.Мөнхбат нар, Улаанбаатар хот, 2017 он

Фермерийн аж ахуйн менежмент номыг ХАА-н салбарт бизнес эрхлэж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэн, тэнд ажиллаж байгаа хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид, оюутан залууст фермерийн аж ахуйн менежментийн талаар цэгцтэй мэдлэг олж авахад туслах зорилгоор ХААИС-ийн ЭЗБСийн менежментийн тэнхимийн багш нар бүтээсэн байна.

23 бүлгээс бүрдсэн энэхүү сурах бичгийг уншиж судласнаар та орчин үеийн фермерийн аж ахуйн менежментийн хандлага, менежерийн нэг үндсэн үүрэг болох шийдвэр гаргах үйл явц, зөв шийдвэр гаргахад ашиглах мэдээллийн тогтолцоо, түүнийг бэлтгэх, бизнесийн үйл ажиллагаанд хяналт тавих гол арга болох нягтлан бодох бүртгэл, баланц, орлогын тайлан, тэдгээрт хийх шинжилгээнүүд, шийдвэр эдийн засгийн үндсэн зарчмууд, менежментийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг гол нэр томъёо, тэдгээрийг тооцох, аж ахуйн үйл ажиллагаанд шинжилгээ хийх, төсөв төлөвлөгөө боловсруулах аргачлалууд, фермерийн аж ахуйн бизнесийн үйл ажиллагаанд ашиглагдах нөөцийн менежментийн асуудлуудын талаар тодорхой мэдлэг олж авах боломжтой.

Зохиогчид: Л.Наранхүү, З.Ядмаа, Н.Чинзориг, С.Баасансүрэн, Г.Ганчимэг, Т.Гэрэлхүү, Д.Кадирбек, Д.Мягмарсүрэн, Ж.Мөнхбат, М.Эрдэнэтүяа, Г.Баярчимэг, Д.Отгондаваа

Уг сурах бичгийг танилцуулах зорилгоор 9 хуудас бүхий (хавтас, гарчиг, өмнөх үгийг оруулсан) pdf хуулбарыг та бүхэнд танилцуулж байна.

Фермерийн аж ахуйн менежмент сурах бичигтэй бүрэн танилцахыг хүсвэл ХААИС-ийн номын сан болон ХААИС-ийн ЭЗБС-ийн менежментийн тэнхимтэй холбогдоно уу.
Ċ
Purevjav Tumendemberel,
Jun 6, 2017, 2:50 AM