bookshelf‎ > ‎

Сүүний аж ахуй эрхлэх гарын авлага

posted Jun 12, 2017, 12:53 AM by Purevjav Tumendemberel   [ updated Jun 12, 2017, 1:03 AM ]
Сүүний аж ахуй эрхлэх гарын авлага, гарын авлага, 47 хуудас, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Фрезиан, Бодлого Судлалтын Төв, 2017 он

Энэхүү гарын авлагыг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас Монгол улсад хэрэгжүүлсэн "Сүүний фермийн бүтээмжийг дээшлүүлэх" төслийн хүрээнд сүүний салбарт үзүүлсэн дэмжлэгийн үзэл баримтлал, агуулгад нийцүүлэн боловсруулж, хэвлүүлсэн байна.

Төслийн хүрээнд зөвлөх багийн үйл ажиллагааны дагуу зуны дэлгэр цагаар болон өвөл хавар 6 удаа ирж ажиллах явцдаа Фрезиан компаний зөвлөхүүд Монголын сүүний аж ахуйн талаар чамлахааргүй мэдээлэл, ойлголттой болсон ба өөрсдийн хуримтлуулсан болон бусад эх сурвалжаас авсан мэдээлэлд тулгуурлаж хэрхэн бага зардлаар чанар сайтай сүү жил тойрон ахиу үйлдвэрлэхэд сүүний аж ахуй эрхлэгчдийн дадлага, менежментийг сайжруулах арга ажиллагааг судлаж, гарын авлагад тусгажээ. 

Сүүний үхрийн аж ахуй эрхлэхтэй холбоотой бүх асуудлыг товчлон оруулсан энэхүү гарын авлага Тугалалт, Тугал бойжуулах, Байр, Саах ажиллагаа, Үржихүй, Эрүүл мэнд, Тэжээллэг, Менежмент ба удирдлага болон Эдийн засаг, маркетинг гэсэн 9 хэсгээс бүрдсэн байна.

Зохиогчын эрхийн хязгаарлалтын улмаас энэхүү гарын авлагыг яг энэ мөчид татаж авах боломжгүй байгаа ч Фрезиан компанийн зөвлөхийн баг болон "Сүүний фермийн бүтээмжийг дээшлүүлэх" төсөлтэй холбогдож гарын авлагатай танилцах боломжтой.