bookshelf‎ > ‎

Хүнсний ногоог бэлтгэн нийлүүлэх сүлжээнд хүнсний аюулгүй байдлыг хангахад мөрдөгдөх эрх зүйн баримт бичгийн хялбаршуулсан гарын авлага

posted Dec 26, 2017, 7:58 PM by Purevjav Tumendemberel   [ updated Dec 26, 2017, 8:10 PM ]
book cover
Хүнсний ногоог бэлтгэн нийлүүлэх сүлжээнд хүнсний аюулгүй байдлыг хангахад мөрдөгдөх эрх зүйн баримт бичгийн хялбаршуулсан гарын авлага, 84 хуудас, Б.Туяа, Ц.Булган, С.Нандинцэцэг, Улаанбаатар хот, 2017 он

Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас хэрэгжүүлж буй "Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетинг" төслийн 4 дүгээр бүрэлдэхүүн хэсэг: Эрх зүйн орчин төслийн хүрээнд бэлтгэн хэвлүүлэв.

Энэхүү гарын авлагын зорилго нь хүнсний ногоо тарьж ургуулан нийтийн хэрэгцээнд нийлүүлдэг, иргэн, аж ахуйн нэгжийн хүнсний ногоо бэлтгэн нийлүүлэх бүх үе шат, өөрөөр хэлбэл тариалах талбайгаа сонгох, хөрсөө боловсруулах , ургамлын сорт, үрээ сонгох, ургамал хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хураах, савлах, хадгалах, тээвэрлэх, худалдаалах бүх үе шат дамжлагад технологи, эрүүл ахуй, хорио цээр, аюулгүй ажиллагааны цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд заавал мөрдөгдөх хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт техникийн зохицуулалтын шаардлагаын талаарх мэдлэг, мэдээлэл олгоход оршлоо. 

Хүнсний ногоо бэлтгэн нийлүүлэгч иргэн, аж ахуйн нэгж хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар эрх зүйн баримт бичгүүдийн шаардлагуудтай танилцан, өөрийн үйл ажиллагаанд хэрэгжүүлснээр хэрэглэгчийн ширээнд очих таны бэлтгэн нийлүүлсэн хүнсний ногоо, бүрэлдэхүүн эрүүл, аюулгүй байхад энэхүү гарын авлага хувь нэмэр оруулна гэж үзэж байна. 
Ċ
Purevjav Tumendemberel,
Dec 26, 2017, 8:05 PM